Орчны шинжилгээний мэдээ > Хөрсний шинжилгээний мэдээ

2018 оны хөрсний чанарын хяналтын цэгээс авсан шинжилгээний дүн

Шинэчлэгдсэн: 2024-04-27 19:29:04

Хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, хөрсний доройтлоос хамгаалахын тулд 2 жил тутам Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 14 цэгээс дээж авч агрохимийн шинжилгээг 7 элементээр хийж, хүнд металлыг 2016 оноос эхлэн мониторингийн цэгийг нэмэгдүүлж хяналт тавьж байна. Хөрсний экосистем дэх хүнд металлын  бохирдол нь хэд хэдэн шалтгааны улмаас бохирддог.  Хөрсний бохирдлын голлох эх үүсвэр нь хүний үйл ажиллагааны гаралтай  түлшний дутуу шаталт, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа, хот суурин газрын  гэр хороололын ариун цэврийн байгууламж,  хог хягдал, хөө,тортог, хаягдал усны лаг  зэргээс үүсдэг. 2018 оны 06 –р сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын хөрсний мониторингийн 14 цэгээс 0-5 см-н гүнээс дээж авч БОХЗТЛабораторит хүргүүлэн хүнд металл тодорхойлуулж, УЦОШТөвийн БОШЛабораторит хөрсний агрохимийн шинжилгээг 7 элементээр тодорхойлж үр дүнг гаргаж мэдээлэлийн санд орууллаа. Шинжилгээний дүнгээс үзэхэд: Хөрсний чанарын хяналтын цэг Гэрэлт хөшөө, Корпусын дэлгүүр, Төмөр замын 12 –р зөрлөгөөс бусад бүх цэгүүдэд стронци 1.10-1.54  дахин давж бохирдсон байна. 2018 оны шинжилгээний дүнг 2016 оны дүнтэй харьцуулж үзэхэд цайрын агууламж стандартын дагуу байлаа. Шинжилгээний дүнг зургаар харууллаа.

Мэдээ бичсэн: БОШЛ-н эрхлэгч                      Д.Оюунчимэг